Friday, August 26, 2016

Зах зээлийн шинжилгээ



Давуу талууд
-        Монголын байгалийн үзэсгэлэн, өвөрмөц, аглаг төрх дэлхийд танигдсан гол брэнд
-     Нүүдлийн соёлыг тээгч орчин үеийн үндэстэн, Чингис хааны эх нутаг, хойч үе гэдэг ойлголт жуулчдыг татах давуу тал болж ирсэн
-        Монгол улсын Засгийн газрын олон улсын нэр хүнд сайн
-        Монгол улс энхийг эрхэмлэсэн, аялал хийхэд эрсдэл багатай улс
-      Дэлхийн хамгийн том эдийн засаг буюу БНХАУ-тай хөрш, мөн Япон, БНСУ зэрэг чинээлэг улсуудаас холгүй, олон жилийн сайн харилцаатай. Энэтхэг, Турк зэрэг соёл, түүхийн холбоотой улсуудтай тээвэр, харилцаа холбоо хөгжиж байна.
-        Монгол улс 2015 IBT үзэсгэлэнгийн албан ёсны түнш улс болсон. Түүний эдийн засгийн ач холбогдол ирж буй хэдэн жилд гарах магадлал өндөр.
-     Монголд ирж буй жуулчдын тоо бусад ижил төстэй улс орнуудтай харьцуулахад бага байна. Олон улсад Монгол улсад холбогдох түүх, соёлыг таниулсан шилдэг уран бүтээлүүд нэмэгдэж байна.
Судалгаа:
Жуулчдын ирсэн шалтгааныг харьцуулсан судалгаа /хувиар/
Монгол оронд ирэх шалтгаан
2002
2005
2012
Байгалийн үзэлгэнт газрыг сонирхох
69
78
61
Адал явдалд аялал
26
32
12
Зэрлэг ан амьтан сонирхох
25
23
9
Монголын түүхтэй танилцах
21
21
11
Нүүдлийн соёл ахуй, зан заншил
46
60
43
Баяр наадам, үйл явдал сонирхох
мб
мб
мб
Ан хийх,  загасчлах
1
4
2
Бусад
12
1
12
Эх сурвалж: http://www.touristinfocenter.mn/


Өрсөлдөөн


Манай гол маршрут болох төвийн бүсд нийт жуулчдын 33 хувь нь аялдаг.
  

Маркетингийн стратеги

Брэнд үүсгэх, танигдах

Соёл-экологийн шилдэг тайлбар болон соёлын биет бус өвийг таниулан сурталчилж, жуулчид биечлэн турших, сурах боломжийг уяг хатан хэлбэрээр олгосон шилдэг үйлчилгээг бий болгож танигдана.  

Маркетингийн тактик

Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчлүүлэгчдийг татах, зах зээлд өрсөлдөх олон арга замуудыг ашиглана. Үүнд:
·        Соёл-экологийн олон улсын нийгэмлэг, холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
·        Шинэлэг бүтээгдэхүүн гаргах аргыг нэвтрүүлнэ.
·        Олон улсын шилдэг туршлагын нутагшуулна.
·  Олон улсын, бүсийн яармаг, үзэсгэлэнд оролцож хамтран ажиллагсад, түншүүдээ  өргөжүүлнэ.
·     Дотоодын хурал, сургалт семинарт оролцож чадавхиа бэхжүүлнэ.
·     Соёл-экологийн чиглэлээр байнгын блог хөтөлж, видео нэвтрүүлэг хийж хүргэнэ.
·  Орон нутгийн уран бүтээлчид, урчуудын бүтээлийг зах зээлтэй холбосон арга хэмжээ зохионо.
· Урамшууллын бодлого явуулна. Ялангуяа багаараа болон дахин ирж буй жуулчдад урамшуулал зарлана.
·    Жуулчдын ая тухыг бодож жуулчны бааз болон малчин өрхүүдтэй үйлчилгээний стандартыг сайтар тохиролцож, хяналт тавина.
·    Фото зураг, уран бичлэгийн дурсгал үнэ төлбөргүй өгнө.

Хамтын ажиллагаа


ОТОР ТУР нь Олон улсын Экотуризмын холбооны гишүүн. Энэ байгууллагын бусад гишүүдтэй холбогдож хамтран ажиллана. Манай компани мөн Австрали, Япон, БНХАУ-ын түнш байгуулагуудтай хамтран ажиллана.


No comments:

Post a Comment

Ads Inside Post