Friday, August 26, 2016

Манай үйлчлүүлэгчид

60 жилийн түүхтэй Монголын аялал жуулчлалын салбар эдүгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 5,3 хувийг бүрдүүлж, албан ёсны статистикаар сүүлийн жилүүдэд дунджаар 450 мянга орчим жуулчин хүлээн авч байна. Хятадын албан ёсны статистикаар хөрш Өвөр Монгол жилд 75 сая орчим гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авдаг. Одоогоор Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байна. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод 2015 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэх, Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг үндэсний тэргүүлэх салбарын хэмжээнд тавьж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлжэх зорилт тавин ажиллаж байна.

No comments:

Post a Comment

Ads Inside Post