Saturday, August 27, 2016

OTOR TOUR MONGOLIA ХХК-ны аяллын маршрут 2015.06.02


Өвөрхангай аймгаар аялах зарим онцлог маршрут:

Нэг. Улаанбаатар-Орхоны хөндий-Улаанбаатар
Дайран өнгөрөх үзмэрүүд  - Улаанбаатар-Хустайн нуруу - Элсэн тасархай-Их, Бага Монгол уул-Ширээт цагаан нуур-Монгол орны төв хүйс-Хархорин, Эрдэнэзуу, Шанхын хийд-Хужирт сум-Үүртийн тохой-Төвхөн хийд-Улаанцутгалан- Хужирт сум-Улаанбаатар
Маршрутын нийт урт - 1500 орчим километр
Маршрутаар аялахад зарцуулагдах хугацаа - 7 шөнө 8 өдөр
Аяллын ямар төрөлд орохБайгаль, түүх, шашин мөргөлийн аяллын төрөлд хамаарна
Хоёр. Улаанбаатар- Арвайхээр-Өөш Шахлага-Найман нуур- Улаанбаатар
Дайран өнгөрөх үзмэрүүд  - Улаанбаатар-Арвайхээр-Мазар хотын туурь-Өөш Шахлага-Арц богдын нуруу-Зүүн богд уул-Эмч элс-Таацын цагаан нуур-Өшгөгийн их залаа-Өнц шилүүстэй-Шаргын тасархай- Шааман рашаан-Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл-Ширээт нуур-Арвайхээр-Улаанбаатар
Маршрутын нийт урт - 1780 орчим километр
Маршрутаар аялахад зарцуулагдах хугацаа - 8 шөнө 9 өдөр
Аяллын ямар төрөлд орохБайгаль, түүх, соёл, палеонтологи, спорт аяллын төрөлд хамаарна
Гурав. Занабазарын түүхэн замналаар аялах “МӨРГӨЛИЙН ЗАМ” аялал
Дайран өнгөрөх үзмэрүүд - Улаанбаатар-Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музей-Элсэн тасархай-Их, Бага Монгол уул-Ширээт цагаан нуур-Монгол нутгийн хүйс цэг-Өндөр гэгээний Өвгөн суварга- Сэрүүн булаг-Есөн Зүйл сум-Сангийн далай нуур- Арвайхээр- Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн-Батөлзий сум-Улаанцутгалан-Төвхөн хийд-Баруун хүрээ- Эрдэнэзуу хийд-Хөгнө тарнийн хийд-Улаанбаатар
Маршрутын нийт урт - 1650 орчим километр
Маршрутаар аялахад зарцуулагдах хугацаа - 8 шөнө 9 өдөр
Аяллын ямар төрөлд орохТүүх, соёл, шашин мөргөлийн аялал
Дөрөв. Улаанбаатар-Арвайхээр-Уянга сум-Найман нуур-Цагаан азаргын нуур-Улаанцутгалан-Улаанбаатар
Дайран өнгөрөх үзмэрүүд - Энэ аялалд зөвхөн мориор болон явганаар явбал илүү тохиромжтой байдаг. Учир нь Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшингээс 2700-3165 м өргөгдсөн галт уулсын дунд галт уулын дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой Найман нуур байдаг.
Маршрутын нийт урт - 1200 орчим киломер
Маршрутаар аялахад зарцуулагдах хугацаа - 6 шөнө 7 өдөр
Аяллын ямар төрөлд орохТусгай сонирхолын аялал. Мориор болон явганаар галт уулсын дунд орших олон нууруудаар аялана.

2010 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр Сарлагийн баярыг Бат-Өлзий сумын “Өндөр Хясаа”-д жил бүрийн долдугаар сарын 23-24 нд, Тэмээн поло аялал жуулчлалын өдөрлөгийг Богд суманд жил бүрийн тавдугаар сарын 09-10 нд, Хонь ямааны баярыг Зүүнбаян-Улаан сумын “Ар Шанд”-д жил бүрийн долдугаар сарын 18-19 нд, Адууны баярыг Өлзийт сумын “Сангийн Далай”-д жил бүрийн наймдугаар сарын 09-10 ны өдрүүдэд уламжлал болгон тогтмол зохион байгуулахаар боллоо.
Сарлагийн баяр
Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газарт жил бүрийн 07 сарын сүүлээр энэхүү баярыг хийдэг болоод нилээдгүй хэдэн жилийн нүүрийг үзжээ.  Энэхүү арга хэмжээ нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах, улмаар тэдэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчилах зорилготой юм.

Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээнд нутгийн сарлаг бүхий иргэд идэвхтэй оролцохоос гадна Архангай, Баянхонгор аймгуудаас баг тамирчид зохион байгуулалттайгаар ирж оролцдог нь энэхүү наадам жил ирэх бүр өргөжиж буйн илрэл юм. Мөн Сарлагийн наадмыг үзэж сонирхохоор гадаад дотоодын иргэд, жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.  

Өлзийт сумын Сангийн далайн хөвөөнд жил бүрийн 08-р сард зохион байгуулагддаг Адууны баяр- ын арга хэмжээнд дааганы бооцоот уралдаан, жороо морины үзүүлбэр, бугуйлдах, эмнэг булгиулах, гүүтэй айлын гүзээтэй хүү, дэмбээ, аравдах зэрэг адууны соёлтой холбоотой тэмцээнүүд зохиогддог. Мөн адууны ашиг шим, гаралтай холбоотой үзэсгэлэн худалдаа болдог байна.

"Хонь, ямааны баяр " аялал жуулчлалын өдөрлөгийг Зүүн-Баян-Улаан суманд жил бүр хийдэг. Аялал жуулчлалын өдөрлөгийн үеэр "Шагай харвах", "Шагай няслах", "Шагай атгах", "Хонь, ямаа холбох", "Хонь, ямаа тоолох" зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. 


Монгол орноор..









“ОТОР ТУР” ХХК-ны Монголын түүх соёл, ёс уламжлалтай танилцах “Монгол фестивал” аялалын маршрут /2015 он/

ОТМ-3 

Хувилбар- 2
Аялалын урт: 1240 км
Аялалын үргэлжлэх хугацаа: 7 хоног 8 өдөр
Аялалын хэлбэр: Машин болон морин аялал

Өдөр
Км
Хүрэх газар
Үзэх зүйл
Онцлог




Эхний өдөр




120



Улаанбаатар хотын Монголын түүхийн музей, Динозаврын музей
-  Монголын түүх соёлын үнэт олдворууд
-  Динозаврын оргинал олдворууд
-  Хустай нурууны байгалийн цогцолбор газарт очиж хононо.
-     Монголын түүхийн онцлог дурсгалуудыг үзэхээс гаднааялалын маршрутын чиглэлд хамаарах дурсгалуудын талаар нэмэлт мэдээлэл авна
-     120 сая хүртэл жилийн өмнө Монголд амьдарч байсан динозаврын дэлхийд ховор олдворуудтай танилцах


Хоёр дах өдөр


250


Хустайн нуруу
Хархорин
-  Байгалийн үзэсгэлэн төгөлдөр газрууд
-  Зэрлэг ан амьтан, тахийн сүрэг
-  Хархоринд хүрч хононо.
-      Хустайн нурууны байгалийн үзэсгэлэнт газар болон зэрлэг ан амьтад
-      Монгол адууны өвөг тахийг нутагшуулсан байдлыг үзнэ.





Гурав дахь өдөр





160




Хархорум хотын туурь
Эрдэнэзуу хийд
Цэнхэрийн рашаан
-    XIII зууны Монголын нийслэл хот Хархорум
-    Эрдэнэзуу хийд
-    Цэнхэрийн рашаан
-    Цэнхэрийн рашааны баазад хононо.
-      Чингис хааны байгуулсан Монголын нийслэлийн туурь, Хархорум музей,
-      Монголын бурханы шашны анхны төв Эрдэнэзуу хийдийг үзэж сонирхоно.





Дөрөв дэх өдөр




60




Тайхар чулуу
- Цэнхэрийн рашаан
- Архангайн угсаатны зүйн музей
- Тайхар чулуу, Тамирын гол
- Тайхар чулууны баазад хононо.
-      Цэнхэрийн халуун рашаан түүний орчмын байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхоно.
-      XVII-XX зууны Монголын бурханы шашны томоохон төвийн нэг Заяын Хүрээ, Архангайн угсаатны зүйн музейг үзэж сонирхоно.
-      Байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд тэр дундаа домогт Тайхар чулууг үзнэ сонирхоно.

Тав дах өдөр


120

Чулуутын гол
Хоргын тогоо

-    Чулуутын голын хавцал
-    Хоргын тогоо
-    Тэрхийн цагаан нуурын бааз дээр хононо.
-   Чулуутын гол түүний үзэсгэлэнт хавцал
-   Галт уулын дэлбэрэлтээс үүссэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, Эдүгээ унтарсан галт уул болох “Хорго” – ын тогоог үзэж, галт уулын лаваас үүссэн өвөрмөц тогтоцуудыг үзэж сонирхоно.
·         


Зургаа дахь өдөр


30

Тэрхийн цагаан нуур

-   Байгалийн үзэсгэлэнт газрууд
-   Тэрхийн цагаан нуур.
-     Хангайн нурууны үзэсгэлэнт нууруудын нэг Тэрхийн цагаан нуур байгалийн өвөрмөц тогтоцуудыг үзнэ.
-     Тэрхийн цагаан нуурын домог, өвгөн хад,шар нохойн домог сонсон “Хавайн арал” – ын элс мэт торгон элсэн дээр хөрвөөж, загасчлан сэтгэл баясан амарч, алжаал тайлж өдрийг өнгөрүүлнэ. Аялагчид хүсвэл нуурын эргэн тойронд морин аялал хийх боломжтой.


Долоо дахь өдөр


200


Өгий нуур
-      Өгий нуур
-      Өгий нуурын баазад хононо.

-     Орхон голын хөндийд д.т.д 1337м  өндөрт орших Өгий нуурыг үзнэ. Өгий нуур загасны хамгийн их нөөцтэй бөгөөд та хүсвэл энд загасчилж болно. Байгалийн сайханд амарч өнгөрөөнө.
Найм дахь өдөр
300
Хар бухын балгас
Цогтын цагаан байшин
Улаанбаатар хот
Хар бухын балгас
Цогтын цагаан байшин

-     Х зууны үеийн Кидан, XVII зууны үеийн бурханы шашны төвүүдийн нэг Хар бухын балгас, Цогт хун тайжийн орд өргөө зэргийг үзэж сонирхоно.



“ОТОР ТУР” ХХК-ны Монголын үзэсгэлэнт газрууд болон түүх соёлын газруудтай танилцах аялалын маршрут /2015 он/

ОТМ-2

Хувилбар- 1
Аялалын урт: 900 км
Аялалын үргэлжлэх хугацаа: 4 хоног 5 өдөр
Аялалын хэлбэр: Байгаль, түүх соёлын аялал /машинаар/

Өдөр
Км
Хүрэх газар
Үзэх зүйл
Онцлог




Эхний өдөр




80



Горхи Тэрэлж
-  Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар
-  Цонжин болдог
-     Чингис морьтой хөшөөт цогцолборыг үзэж сонирхоно. Энэ нь дэлхий дээрх Чингис хааны хамгийн том хөшөө юм.
-     Горхи Тэрэлжийн байгалийн үзэсгэлэн төгөлдөр газруудтай танилцана.


Хоёр дах өдөр


260


Хустайн нуруу
Элсэн тасархай
-  Байгалийн үзэсгэлэн төгөлдөр газрууд
-  Зэрлэг ан амьтан, тахийн сүрэг
-  Элсэн тасархайд хүрч хононо.
-      Хустайн нурууны байгалийн үзэсгэлэнт газар болон зэрлэг ан амьтад
-      Монгол адууны өвөг тахийг нутагшуулсан байдлыг үзнэ.
-      Элсэн тасархай орчмын байгалийн онцлог газруудыг үзэж сонирхох, /Хөгнө Хан уул/





Гурав дахь өдөр





70




Хархорум хотын туурь
Эрдэнэзуу хийд
Үүртийн тохой
-    XIII зууны Монголын нийслэл хот Хархорум
-    Эрдэнэзуу хийд
-    Үүртийн тохой
-    Үүртийн тохойн баазад хононо.
-      Чингис хааны байгуулсан Монголын нийслэлийн туурь, Хархорум музей,
-      Монголын бурханы шашны анхны төв Эрдэнэзуу хийд, Шанхын хийдийг үзэж сонирхоно.
-      Үүртийн тохойн байгалийн үзэсгэлэнт газар үзнэ.
-      Хүрэл зэвсгийн үеийн чухал дурсгал “Тэмээн чулууны амны дөрвөлжин булш”-ийг үзэж сонирхоно.

Дөрөв дэх өдөр


90

Улаан цутгалан
Өндөр хясаа
-    Улаан цутгалан
-    Орхоны бага хүрхрээ
-    Төвхөн хийд дээр хононо.
-   Галт уулын дэлбэрэлтээс үүссэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд


Тав дах өдөр


400


Төвхөн хийд
Улаанбаатар хот
-   Байгалийн үзэсгэлэнт газрууд
-   Төвхөн хийд
·         
-     Уулын орой дээр байгуулсан өвөрмөц онцлогтой Занбазарын бүтээлийн сүм түүний ойр орчмын түүх, соёлын дурсгал, байгалийн өвөрмөц тогтоцуудыг үзнэ.








Ads Inside Post